НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-11-11

ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Ангилал: Зөвлөгөө

Гахай хавдар нь шүүгдэгч вирусээр үүсдэг, булчирхайлаг эрхтнүүд болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Тархвар: Эх уурхай нь өвчтэй хүн. Дамжих зам нь агаар дуслаар, хүнээс хүнд өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга, халбага, тоглоом зэргээр халдварладаг гэж үздэг. Ихэвчлэн 4-15 насны  хүүхдүүд өвчилнө.

Эмнэлзүй: Өвчний нууц үе нь 11-23 хоног. Өвчин 38-39°С хүрч халуурах, толгой өвдөх, хоолой залгиур эмзэглэх, чихээр хатгаж өвдөх. бөөлжих зэргээр цочмог эхэлнэ. Чихний ойролцоох булчирхай гэмтэх нь анхны бөгөөд өвөрмөц шинж юм.

Чихний ойролцоох шүлсний булчирхай гэмтэхэд юм зажлах, ам ангайхад эмзэглэлтэй болж чихний омог өргөгдөнө. Гаднаас нь харахад чихний арын хонхрыг дүүргэн байрласан хавдар байх бөгөөд энэ хавдар нь арагшаа, урагшаа, доошоо тархсан , арьс нь чинэрч гөлийсөн, өнгө нь хувираагүй, тэмтрэхэд төвдөө хатуувтар, зах руугаа зөөлөн, эмзэглэл багатай байна

Хавдар эхний 3-4 хоногт аажим нэмэгдэж, дараагийн 3-7 хоногт нэг хэмжээнд байснаа аажим буурна.

Ерийн хүндэрсэн хэлбэрийн үед төмсөгний, нойр булчирхайн, хөхний үрэвсэл, менингит, миокардитын шинжүүд гарах ба эдгээр нь ихэвчлэн шүлсний булчирхайны гэмтлийн дараа дахин халуурах байдлаар эхэлдэг.

·         Төмсөгний үрэвслийн үед хуухнаг хавдаж, хүчтэй өвдөн, явахад хөндүүрлэн цавь руугаа дамжиж өвдөнө.

·         Нойр булчирхайн үрэвслийн үед хүйс, аюулхай орчим базалж өвдөх, хэвлийгээр ороож бүсэлж өвдөх, бөөлжих, дотор муухайрах, хоолны дуршил буурах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, эсвэл суулгах шинжүүд илэрнэ.

·         Шүүдэст мэнэнгийн үед өндөр халуурч олон удаа бөөлжүүлэх, толгой хүчтэй өвдөх, нойрмоглох, нүдэнд хий юм үзэгдэх, татах, ухаан балартах зэргээр цочмог эхэлнэ.

Эмчилгээ: . Витаминаар баялаг, илчлэг, чанар сайтай, хагас шингэн хоол өгнө.

.                        Хүндрэлээс сэргийлэх зорилгоор өвчний эхний хоногуудад хэвтрийн дэглэм сахиулна. 
-                       
Витамин эмчилгээ хийнэ. Үүнд : С болон В бүлгийн витамин.

 Хэсэг газрын эмчилгээ: Спиртэн буюу бүлээн бигнүүр тавих ба амыг ариутгалын уусмалаар зайлуулна.

Урьдчилан сэргийлэлт:

·         Өвчтөнг эмнэлэгт тусгаарлана

·         Урьд нь гахайн хавдраар өвчлөөгүй 10 хүртэлх насны хүүхдүүдийг хавьтал болсон өдрөөс нь хойш 21 хоног хүртэл хөл хорьж сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй.

.          Өрөө талгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа хийх, салхивчаар агаар оруулах агаарыг ариутгах  зэрэг арга хэмжээ авна.

     Эх сурвалж: БЗД, 22-р цэцэрлэгийн эмч

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 15 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax