НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-11-11

САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Ангилал: Зөвлөгөө

Салхинцэцэг өвчний шинж, эмчлэх

             Салхинцэцэг өвчин нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 1-7 насны хүүхэд өвчилнө. Өвчний нууц хугацаа 10-21 хоног  байдаг. Өвчний нууц хугацаа гэдэг нь  хүүхэд халдвар авсан өдрөөс хойш  өвчний анхны шинж тэмдэг илрэх хугацааг хэлнэ./10-21 хоног дотор/ .

Илрэх шинж тэмдэг:

·         Хүүхэд өндөр халуурна, толгой нь өвдөнө

·         Хоолны дуршил муудна

·         Нүд улайж, бага зэрэг загатнаж, нулимс гоожино

·         Эхлээд нүүр, их биеэр жижиг улаан тууралт гарна, цааш бүх биеэр тууралт гарна

·         Хэсэг хугацааны дараа тууралт цэврүү маягтай болж туурна

·         Цэврүү нь 2 хоногийн дараа хагарч тавшина.

Мөн амны хөндийн салст бүрхэвчид тууралт гарч хагаран шархлаа үүсдэг. Энэ үед амны хөндийн шархлаанаас болж хоол ундаа ууж идэхэд хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, шүлс гоожих, хорсох, өнгөр тогтох, халуурах  зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг илэрвэл яаралтай эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй.

Салхинцэцэг өвчнөөр өвчилсөн хүүхдийн биеийн дархлаа ихээр сулардаг учир ханиад, ларингит, хатгаа болон өөр бусад өвчинтэй хавсарч өвчилөх магадлал их байдаг. Иймд доорх зөвлөгөөг заавал дагаж мөрдөөрөй.

Урьдчилан сэргийлэлт:

·         Гэртээ болон  өрөөндөө өдөрт 2-3 удаа салхивчаа нээж агааржуулалт хийх

·         Гэр болон өрөөгөө тогтмол 18-20 хэмийн дулаантай байлгах, чийгтэй цэвэрлэгээ хийх

·         Хүүхдээ дулаан хувцаслаж 14 хоног тусгаарлаж гэртээ болон эмнэлэгт эмчлүүлэх

·         Хүүхдийн ариун цэврийг сайн сахиж гар  нүүр болон дотуур хувцсыг байнга цэвэр байлгах

·         Витаминжуулах, витаминаар баялаг халуун аарц, төрөл бүрийн  жимс жимсгэний шүүс, чанартай халуун хоол, халуун цай уулгаж, идүүлэх

·         Цэгчилсэн иллэг хийлгэх, ам хоолойг 1%-ийн содын, давсны уусмалаар өдөрт 2-3 удаа зайлуулах

Аманд тууралт гарсан тохиолдолд:  

·         Амны хөндийг буцалсан ус ба  ам зайлах тамедины уусмалаар өдөрт 2-3 удаа зайлж асгуулна.

·         Эмчийн заалтаар өгөх вирусын эсрэг болон  халуун бууруулах эмийг цаг тухайд нь уулгаж,  түрхлэгийг заавал түрхэж, эмчийн зөвөлгөөг чанд баримтална. Ингэснээр таны хүүхэд хурдан хугацаанд хүндрэлгүй эдгэх болно.

Хориглох зүйл:

·         Хүйтэн хоол, цай уулгаж идүүлэхгүй
Халуун бууруулахаар аспирин хэрхэвч өгч болохгүй
Тогтсон тавыг арилтал гадуур салхинд гаргахгүй

Цэцэрлэгтээ ирэхдээ шархны тав бүрэн эдгэрсний дараа эмчийн магадалгаа, шинжилгээний бичигтэй ирнэ.


Эх сурвалж: БЗД, 22-р цэцэрлэгийн эмч


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 16 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax