НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-11-11

ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

Ангилал: Зөвлөгөө
                              Гар, хөл, амны өвчин


 

Тодорхойлолт

Хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин.

Үүсгэгч

o   Коксаки А16, энтеровирүс 71

o   Кварц, формальдегид, хлор агуулсан нэгдэлд тэсвэргүй.

o   50°С дээш хэмд идэвхгүйждэг.

Халдварын эх уурхай

o  цочмог хэлбэрээр өвчлөгсөд, вирус тээгчид.

Дамжих зам

o   Өтгөн-ам

o   Ахуй хавьтал

o   Агаар дусал

Халдвар дамжих хүчин зүйл

o   Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс, эд зүйлс, бохир гар

Нууц үе

o   Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног

Халдвартай үе

o   Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.

Өртөмтгий бүлэг

o   Бүх насны хүүхэд өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг.

o   Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургууль, хүүхдийн байгууллагуудад голомтлон гардаг. 

Улиралчлал

o   Зун, намрын улиралд элбэг  тохиолдоно.

Эмнэлзүйн шинж тэмдэг

o   Халдвар авагсдын 50-80% шинж тэмдэг илрэхгүй

o   Ихэвчлэн 5-7 хоногийн дотор аяндаа эдгэрдэг, эмчилгээ хийгээгүй байхад ч

o   Клиник шинж тэмдэг илэрсэн нийт тохиолдлын >95% хөнгөн

-    Хөнгөн хэлбэр

o   Өвчтөний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, бага зэрэг толгой өвдөх.

-    Дунд хэлбэр

o   Өвчтөний гар, хөл, ам, өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарсан, амны тууралт шархалсан, толгой өвдсөн, бөөлжсөн, 38 хэмээс дээш нэг хоног, түүнээс дээш халуурсан.

-     Хөнгөн хэлбэрийн үед

o   Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй

o   Хүүхдийг гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтад тусгаарлана.

o   Илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүн,  аминдэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ.

-      Дунд хэлбэрийн үед

o   Өвчтөний биеийн байдлыг дунд гэж үнэлбэл эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдгийн болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийнэ.

-      Хүнд хэлбэрийн үед

o   Өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилнэ.


Гар, хөл, амны өвчтэй хүүхдийг гэрээр асрах зөвлөмж

1.  Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асарна.

2.  Хүүхдийг өвчилсөн тухай  сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдэх

3.  Биеийн халууныг тогтмол үзнэ.

4. Хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс чацаргана, аньс, зөгийн бал, халуун сүү, аарц хэрэглүүлнэ.

5.  Витамин С-г уусмалаар эсвэл үрэл шахмалаар өгнө.

6. Гэр бүлийн бүх гишүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гараа савандаж угаах бөгөөд халдваргүйтгэлийн бодистой уусмалаар өвчтэй хүүхдийн ялгадсаар бохирлогдсон орчны эд зүйлсийг арчиж халдваргүйтгэнэ. /өтгөн, шүлс, цэврүүт тууралтын шүүс/

7.  Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи сайн оруулж 15 минутаар өдөрт 2 цаг тутам агаар сэлгэж байх.

Хэзээ эмнэлэгт хандах вэ ?

        · Биеийн халуун 38 хэмээс ихсэх

        · Тууралт нэмэгдэх, шархлах, идээлэх

        · Бөөлжих

        · Толгой өвдөх

        · Амьсгаадах

        · Гар хөл сулрах

        · Хөөстэй ягаан цэр гарах

        · Унтамхай, тайван биш болох зэрэг шинж тэмдэг илэрвэл 100 тоот утсанд холбогдоно уу.

Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдийг гэрт нь тусгаарласан үед мөрдөх
халдвар эсэргүүцэх арга хэмжээ

1.    Гэртээ хүн урихаас татгалзах, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх

2.    Гараа байнга угаах, гар угаахдаа заавал ус, саван хэрэглэх

3.    Гэр бүлийн гишүүдэд өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандан зөвлөгөө авна.

4.    Хүүдийн тоглоомыг 0,5% -ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэж, хэв нь алдагдахгүй тоглоомыг буцалгаж халдваргүйтгэнэ. Зөөлөн тоглоомыг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, сайтар зайлна.

5.    Гарын алчуур, цагаан хэрэгсэл, өвчтэй хүүхдийн хувцас зэргийг сайтар савандаж угаан, индүүднэ. Наранд хатааж болно.

6.    Аяга, таваг, халбага, сэрээ, хоол унд, усны сав суулгыг угааж цэвэрлэсний дараа 20-30 минут жигнэх буюу буцалгаж халдваргүйтгэнэ.  

Эх сурвалж: БЗД, 22-р цэцэрлэгийн эмч


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 17 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax