Хүний хөгжлийн онол нь экологийн эдийн засаг, тогтвортой хөгжил, нийгмийн халамжийн эдийн засаг, феминист эдийн засгийн онолуудын уулзвараас үүссэн гэж үздэг. Үүнийг “ногоон эдийн засаг” хэмээн улс төрийн хүрээнд нэрлэх нь бий. Хүний хөгжлийг үр дүн болон үйл явцаар нь үнэлэх индикаторууд байдаг. НҮБ-ийн Хүний хөгжлийн хөтөлбөрөөс Амартья Сен, Махбуб Ул хаг нарын эхлүүлсэн хүний хөгжлийн онол нь олон оронд хурдтай түгэн тархсан онол юм. Хүний хөгжлийг дараах зүйлсээр хэмждэг. Үүнд:
1. Нэг хүнд ногдох дундаж орлого
2. Боловсрол
3. Дундаж наслалт ордог.
Хүний хөгжлийг судлаачид ...